Холбоотой түншүүд

Museo Civico Castello Ursino нь Катаниа хотын хамгийн анхны иргэний музей юм. Тус музей нь 1934 онд археологич  Guido Libertini -н удирдлага дор байгуулагдсан. Тус музей соёлоор уламжлагдан ирсэн болон өмнөх зууны нэр цуутай хүмүүсийн цуглуулгаас бүрдсэн нэлээд алдартай өвийг цуглуулж, хадгалдаг: 18-р зууны хунтайж  Biscari, Бенедиктин лам нар, Zappalà Asmundo-ын гэр бүл, Катаниагийн хуульч Gian Battista Finocchiaro, Francesco Rapisardi зэрэг алдартай хүмүүс уг музейн өвийг баяжуулсан.

 

 

Museo della Rappresentazione – MuRa

https://www.facebook.com/museorappresentazione.CT 

Энэхүү музей нь Катаниагийн их сургуулийн Иргэний барилга, архитектурын тэнхимийн харьяа их сургуулийн музей бөгөөд нэр хүндтэй Villa Zingali Tetto-д байрладаг. Тус музей Катаниагийн архитектор Francesco Fichera-н архив төслүүд, Giovan Battista Piranesi болон түүний хүүгийн сийлбэр зэргээр үзэсгэлэн гаргадаг.

 

 

Badia Lost & Found Cooperative Society

https://badialostandfound.com 

Энэхүү хамтын нийгэмлэг нь Lentini-н Badia дүүрэгт орших Palazzo Beneventano-г сэргээн засварлах, мөн энэ дүүргийн нутагт чөлөөт гудамжны урлагийн парк бий болгох, соёлын хамтын оролцооны хэлбэрийг хөгжүүлэх ажлыг 4 жилийн турш гүйцэтгэж байна.

Байгаль орчин, нутаг дэвсгэрийн судалгаа, хөгжүүлэлт болон туршилтын хүрээлэн (IRSSAT) нв 2001 оноос хойш иргэн, эв нэгдэл болон нийгэмд хэрэгтэй зүйлийг хийх зорилготой үйл ажиллагаа явуулж буй ашгийн бус хуулийн этгээд юм. Тус байгууллага байгаль орчны судалгаа хийх, тогтвортой хөгжлийг дэмжих болон соёлын өвийг сайжруулах чиглэлээр ажилладаг.

 

Invasioni Digitali 

https://www.invasionidigitali.it 

Invasioni Digitali нь музейн харилцаанд үзэгчдийг идэвхтэй оролцуулах замаар соёлын үнэт зүйлийг хамтран бүтээх, хайрлан хамгаалах тухай төсөл юм. Энэ нь тодорхой өгөгдсөн хугацаанд хүмүүс орон даяар бие даан үйл ажиллагаа зохион байгуулж байдаг доороос дээш чиглэх арга барилыг хэрэглэдгээрээ онцлог.  

Invasioni Digitali нь шинэ нийгмийн болон цахим харилцааны бүтээгдэхүүн, загварын “талбар дээрх лаб”, мөн музей/соёлын үйл ажиллагааны талбай дээрх гүйцэтгэл болон үзэгчдийн таашаалыг дээшлүүлэх арга хэрэгсэл болохыг зорьж байна.

 

Museo Diffuso dei 5 Sensi

https://www.museodiffusosciacca.it 

Museo Diffuso dei 5 Sensi нь тухайн газар нутгийн онцлог дүр төрхийг сайжруулах, сурталчлах болон хамгаалах талаар Sciacca хотын оршин суугчдын төсөлтэй хийсэн зөвшилцлийн үр дүн бөгөөд тус музей нийт ард иргэдийн нэг баялаг нь болсон. Museo Diffuso dei 5 Sensi нь хүн бүхэн хувь нэмрээ оруулж болох хүн бүхэнд зориулсан гадаа талбайтай музей юм.

The Polo DiCultHer Sicilia нь Үндэсний DiCultHer сургуулийн сүлжээ байгууллагын нэг хэсэг бөгөөд бүх түвшний сургууль, судалгааны байгууллага, их сургуулиудыг нэгтгэдэг. Энэ сүлжээ нь хамтарсан судалгаа, сургалт болон боловсролын үйл ажиллагааг өргөн хүрээнд төлөвлөх замаар соёлын өвийг хадгалах, сайжруулах, дэлгэрүүлэх тал дээр цахим технологийн инновацыг ашиглах соёлыг бий болгох, бэхжүүлэх зорилгоор байгуулагдсан.

 

League of Education

Боловсролын Лийг нь 20-р зууны сурган заах арга зүйд гарсан үйл явцын эх сурвалжийг үзэл баримтлалаа болгосон сурган заах арга зүйн нийгмийн хөдөлгөөн юм.

Боловсролын Лийг нь дэлхий дахины боловсролын системийн амжилтыг гүн гүнзгий судлах, шинэ санаа хуримтлуулах, орчин цагийн боловсролын байгууллагыг сайжруулах шинэлэг төсөл бэлтгэх замаар боловсролын хувийн хэвшлийн санаачлагыг дэмждэг.

 

Пермийн Улсын Урлагийн Галерей

https://permartmuseum.ru 

Пермийн Улсын Урлагийн Галерей нь Уралын бүс дэх хамгийн их зочлогддог музей юм. 51,000 гаруй эд зүйлсийн цуглуулга байдаг нь тус музейг Орос улсын хамгийн том музейн нэг болгодог.

Тус галерей янз бүрийн цаг үе, төрөл, сургууль, улс орны  урлагийн бүтээлийг дэлгэн үзүүлдэг ба зочдоор өөрийн цуглуулгыг судлуулах үүднээс өөрийн үзмэрийн хөтөлбөрийг боловсруулдаг.

Пермийн Орчин цагийн уран зургийн музей (PERMM)

https://permm.ru/ 

Пермийн Орчин цагийн уран зургийн музей нь 2009 онд анх санаачилсан онцлог төсөл юм. Тус музейг Пермийн уран зургийн онцлог нөхцөл байдалтай амжилттай уялдуулан нэгтгэсэн. Уг музей нь зураач, эксперт, энгийн зочин, хүүхдүүдийг нэгтгэдэг урлаг бүтээх талбар болдог. 

Пермийн Орчин цагийн уран зургийн музей 70 гаруй үзэсгэлэн гаргах төслийг зөвхөн Пермд төдийгүй Итали, Казахстан улс, Москва, Сант Петербург, Самара, Новосибирск болон бусад хотуудад хэрэгжүүлсэн.

Пермийн их сургуулийн түүхийн музей

http://museum.psu.ru/en/museum/muzej-istorii-universiteta/

Пермийн их сургуулийн түүхийн музей 1973 онд байгуулагдсан бөгөөд Пермийн их сургуульд байрладаг.  Энэ музейн цуглуулга нь Грек болон Египетийн хүрэл, шилэн, зааны ясан болон вааран эд зүйлс болон Орос, Ази, Европын орнуудын  гоёл чимэглэлийн урлагийн бүтээлийн төлөөллөөс бүрддэг. Тус музейн үзмэрээр Третьяковын галерей, Москвагийн Пушкины нэрэмжит Уран зургийн музей, Пермийн Улсын Урлагийн Галерей болон Пермийн Орчин цагийн уран зургийн музейд үзэсгэлэн гаргасан. Пермийн их сургуулийн түүхийн музей 2018 онд Их сургуулиудын музей цуглуулгын Олон улсын музейн хорооны зөвлөлийн  шагналыг “Campus Martius буюу хэрхэн Пермийн их сургуулийн оршин суугч болох вэ” төслөөрөө хүртсэн.

Монголын Байгалийн Түүхийн Музей

http://www.nhm.gov.mn 

Монголын Байгалийн Түүхийн Музей нь Монгол улсын газарзүй, геологи, эрдэс баялаг, ургамал болон ан амьтад, палеонтологийн олдвор болон антропологитой холбоотой үзмэрүүдтэй. Тус музей 9 сан хөмрөгийн 12,000 гаруй үзмэрийг дэлгэж олон нийтэд үзүүлдэг бөгөөд палеонтологийн олдворуудыг 3 хэмжээст өвөрмөц шийдлээр харуулсан үзэсгэлэн гаргадаг. Монголын Байгалийн Түүхийн Музей нь судалгаа хийдэг бөгөөд өөрийн үйл ажиллагааны талаар тогтмол хэвлэн нийтэлдэг.

ART SPACE 976+

https://976artgallery.com 

Art Space 976+ нь Улаанбаатар хотод байдаг Монголын тэргүүлэх орчин цагийн уран зургийн галерей юм. Галерейн хөтөлбөр салбар дундын үзэсгэлэн, урлагийн тоглолт, зураачид болон уран бүтээлийг хадгалж буй хүмүүс хоорондын шүүн тунгаах хэлэлцүүлэг зэргийг анх санаачилсан нь онцлог юм. Тус галерей одоогоор Монголын орчин цагийн хамгийн нөлөө бүхий алдартай зураачид, Venice Art Biennale, Documenta, Shanghai Biennale, Asia Pacific Triennial зэрэг олон улсын нэр хүндтэй уран зургийн үзэсгэлэнд оролцогчдыг төлөөлж байна.

Монгол улсын Хархорум музей

www.kharakhorummuseum.mn 

Хархорум музей нь Дэлхийн өв – Орхоны хөндийн соёлын дурсгалт газар болон Их Монгол улсын нийслэл Хархорум хоттой холбогдолтой түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хадгалан хамгаалж, судлан дэлгэрүүлдэг. Тус музей Хархорум хотын бууринд хийсэн малтлагаар олдсон 600 орчим зоос болон бусад үнэт эд зүйлсийн үзмэрүүдтэй. Хархорум музейн боловсролын үйл ажиллагаа нь хүүхэд, залуус, настай хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүхий л хэсгийг хамрахыг зорьдог.

 

“Aldan-Maadyr” Тувагийн Бүгд Найрамдах улсын үндэсний музей

http://museum.tuva.ru 

Тувагийн Бүгд Найрамдах улсын үндэсний музей нь Тувагийн ард түмний түүх болон соёлын өвийг хадгалан хамгаалах, судлах, сурталчлах, залуу үеийг хүмүүжүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэх нийгмийн асуудлыг шийдэхэд зориулагдсан нийгмийн ой санамжийн олон талт үүрэг бүхий байгууллага юм.

Тувагийн уламжлалт соёл, гар урлагийн төв

Тус төв нь Тувагийн уламжлалт соёлын хөгжлийн эрх зүйн хүрээг бий болгох; Тувагийн ард түмний уламжлалт соёлыг хөгжүүлэх, хадгалах нөхцөлийг бүрдүүлэх (урлагийн бүтээл болон гар урлал, уламжлалт хоол, үндэсний хувцас, үндэсний тоглоом болон ёслолын үйл, аман болон хөгжмийн уламжлал гэх мэт.); Тувагийн уламжлалт соёлын янз бүрийн чиглэлээр электрон мэдээллийн сан, электрон номын сан байгуулах; соёл, амралт, боловсролын төрөл бүрийн хэлбэрийн үйл ажиллагаагаар дамжуулан Тувагийн ард түмний соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх.

 

«KHÖÖMEI» Олон улсын академи

http://www.khoomey.ru   

Энэ нь хөөмийг хөгжүүлдэг судалгааны төрийн байгууллага бөгөөд өөрийн зорилго, зорилтуудын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.