Киприйн Технологийн Их Сургууль, Кипр

Киприйн Технологийн Их Сургууль, Кипр

https://www.cut.ac.cy 

Холбоо барих имэйл хаяг:

Marinos.ioannides@cut.ac.cy

Киприйн Технологийн Их Сургууль (CUT) нь 2004 онд хууль ёсоор байгуулагдаж, анхны оюутнуудаа 2007 онд элсүүлж байсан. Тус их сургууль нь хэрэглээний судалгаанд үйл ажиллагаагаа чиглүүлж, төр болон нийгэмд тулгарч буй асуудлыг шийдэхэд нь дэмжлэг үзүүлэх үүрэг гүйцэтгэхийг зорьдог бөгөөд энэ нь шинжлэх ухаан, технологийн бүхий л салбарыг хамардаг. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 30 сая гаруй еврогийн төслүүдийг  санхүүжүүлсэн нь тус их сургуулийн судалгааны хүрээг таниулсан баримт юм.   

Киприйн Технологийн Их Сургууль хамгийн орчин үеийн дэд бүтэц, технологийн техник хэрэгслээр хангагдсан бөгөөд онцгой сайн мэргэжилтнүүдээр удирдуулсан судалгааны тусгай нэгжүүд байдаг нь тус их сургуулийг энэ арал дээрх хамгийн хүчирхэг, дээд түвшний их сургууль болгодог. Энэ төслийн хүрээнд тус их сургуулиас нэг лаборатори, нэг судалгааны төв оролцож байгаа болно. Цахим өв судалгааны лаборатори (DHRLab) нь 2013 онд байгуулагдсан, Dr. Marinos Ioannides уг лабораторыг удирддаг бөгөөд соёлын өвийн эд зүйлс, Европын холбоо болон Киприйн соёлын өвийн эд зүйлстэй холбоотой бүхий л бодлогыг цахим, цогц байдлаар баримтжуулах ажлыг хариуцдаг. Мөн хэл зүйн утга болон тэмдэгтээр дүрсэлсэн өвийг сэргээх мэдээллийн загварчлалыг 3D-р байгуулдаг. Eratosthenes судалгааны төв нь 2014 онд байгуулагдсан бөгөөд газарзүйн мэдээллийн систем болон цахимжуулалтын салбарт энэ арал дээрх тэргүүлэгч нь юм. 

ЮНЕСКО Цахим өвийн гишүүн: Энэ ажлын хүрээ нь Цахим өв судалгааны лабораторийн амжилттай хийгдэж буй ажлыг өргөжүүлэх, мөн доор дурьдсан чиглэлээрх шинэлэг судалгаа, хөгжүүлэлтэд бүхий л талаар оролцох:

  1. а) биет ба биет бус өвийн цахим баримтжуулалт, соёлын өвийн мэдээллийн дүн шинжилгээ;
  2. б) 2D, 3D виртуал орчин, архив ба цуглуулалтын менежментийн систем, веб болон музейд суурилсан интерактив аппликэйшин, хэлний технологи гэх мэт техникийн талууд;
  3. в) соёлын өвийн салбарын хөгжил, түүний аялал жуулчлал, үзвэр үйлчилгээ, боловсролд оруулах хувь нэмрийг дэмжих зорилго бүхий туршилт, эдийн засаг, нийгмийн, үр нөлөөний үнэлгээ зэрэг  техникийн талууд; техникийн бус талууд;

Туршлага:

Цахимжуулалт – аливаа соелын өвийн эд зүйлс, газар нутгийг 2D, 3D лазер скан, дрон болон сансрын зураг, газарзүйн мэдээллийн системээр тодорхойлох, детальчлан баримтжуулах

Загварчлах болон архивлах – стандарт мета өгөгдөл, семантик ашиглан цахим хэлбэрт оруулсан бүх эд зүйлсийг загварчлах болон архивлах. Бидний дийлэнх цуглуулга Европын холбооны Europeana цахим номын санд хадгалагддаг. 

Оношилгоо – газрын гүний радиолокац, multispectr камер, дулаан мэдрэгч камер, time lapse бичдэг камер, гэрэл хэмжигч  болон зургийг 2D, 3D болгох арга  (photogrammetry)-г ашиглан соёлын өв байгаа газар нутгийн өнөөгийн байдлыг судлан шинжлэх.

Хяналт шинжилгээ – соёлын өв байгаа газар нутгийг дрон, мэдрэгч, камер, гэрэл хэмжигч зэрэг байгаль орчинд бага хор нөлөөтэй арга, техникийг ашиглаж хянан шинжлэх.

Хадгалж, хамгаалах – газарзүйн мэдээллийн систем, алсаас мэдрэх, эх дэлхийг ажиглах арга хэрэгсэл ашиглан тогтвортой хөгжлийг сайжруулах хадгалалт, хамгаалалтын бодлого.

Төслийн удирдагч

Dr. Marinos Ioannides