Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

https://www.must.edu.mn/en/

Холбоо барих имэйл хаяг: munkhkhuj@must.edu.mn

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС) 17 мэргэжлийн сургууль, коллеж, 3 судалгааны институт, 36 туршилтын болон технологийн төвөөс бүрддэг бөгөөд багшлах бүрэлдэхүүн нь инженер, технологи болон бусад чиглэлээр бакалаврын хөтөлбөрийн 1-р курсийн оюутнаас эхлээд докторын түвшний суралцагч хүртэлх хүрээг хамарч сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор тус их сургуульд гадаад оюутныг оролцуулаад 2200 орчим оюутан элсэн суралцаж, 120 профессор, 1000 гаруй ажилтан сургалт, боловсрол, судалгааны үйл ажиллагаа болон их сургуулийн удирдлага, менежментэд оролцож байна. 

Тус их их сургуулийн академик үйл ажилллагаа нь Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас гаргасан мэргэжлийн чиглэлийн жагсаалтыг баримтлан тэдгээрт нийцсэн сургалтын хөтөлбөрийн дагуу явагддаг. Үүнд: 

Докторын зэрэг (Ph.D.), Магистрын зэрэг (Хүмүүнлэгийн ухааны магистр – M.A., Шинжлэх ухааны магиср – M.Sc., Инженерчлэлийн магистр – M.Eng., Компьютерын шинжлэх ухааны магистр – M.CS., Нийтийн удирдлагын магистр – M.BA, Үйлдвэрлэлийн менежментийн магистр – M.IM, Мэдээллийн технологийн магистр – M.IT) болон бакалаврын зэрэг ( Хүмүүнлэгийн ухааны бакалавр– B.A., Шинжлэх ухааны бакалавр – B.Sc., Инженерчлэлийн бакалавр – B.Eng., Компьютерын шинжлэх ухааны бакалавр – B.CS., Нийтийн удирдлагын бакалавр – B.PA, Бизнесийн удирдлагын бакалавр – B.BA, Үйлдвэрлэлийн менежментийн бакалавр – B.IM, Мэдээллийн технологийн бакалавр – B.IT) – ийн хөтөлбөр багтана.

ШУТИС-ийн гол хөдөлгөгч хүч нь Монгол улсын хэрэгцээнд нийцсэн, зорилгод суурилсан судалгаа болон хөгжүүлэлт юм.  Тус их сургуулиас гэрээт судалгааг дэмжих үүднээс төр болон хувийн хэвшлийн салбар дахь их сургууль, үйлдвэрлэл хоорондын харилцаа холбоог бий болгож байна. 

ШУТИС нь Европ, Ази болон Номхон далайн бүс нутаг, Хойд Америкийн 20 гаруй улс орны 120 гаруй сургалтын байгууллагатай академик түвшинд болон оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд хамтран ажилладаг. Тус их сургууль нь Их сургуулиудын олон улсын холбоо, Техникийн дадлага олгох оюутан солилцооны олон улсын хөтөлбөр, Евроази болон Номхон далайн их сүлжээ зэрэг олон улсын хэд хэдэн холбоо, байгууллагын гишүүн болсон.

Төслийн баг