Монгол Улсын Их Сургууль

Монгол Улсын Их Сургууль

https://www.num.edu.mn

Холбоо барих имэйл хаяг:

otgontsetseg@seas.num.edu.mn

Монгол Улсын Их Сургууль (МУИС) нь 70000 гаруй төгсөгчидтэй, төрийн өмчит их сургууль юм. Одоогоор 800 хүний багшлах бүрэлдэхүүн, сургалт, үйлчилгээний туслах 695 ажилтантай байна.    

МУИС нь Их сургуулиудын олон улсын холбоо, Ази болон Номхон далайн орнуудын их сургуулиудын шилжилт хөдөлгөөн, EPUN зэрэг олон улсын холбоо, байгууллагын гишүүн.  

Алсын хараа: Дэлхийн стандартыг хангасан, Монгол улсын хөгжлийн тулгуур болсон үндэсний загвар судалгааны их сургууль болохыг бид зорьж байна. 

Эрхэм зорилго: байгаль орчин, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, технологийн салбарт шинэ мэлдлэгийг бүтээн түгээж, улс орны хөгжилд томоохон хувь нэмэр оруулах тогвортой хөгжлийг хангасан их сургууль болох.

МУИС нь одоогоор Монгол улсын дээд боловсролын байгууллагуудын өөрчлөлт, шинэчлэлийг удирдах зааг дээр оршиж байна. Тус их сургууль 5 бүрэлдэхүүн сургуулиараа дамжуулж бакалавр, магистр, докторын түвшний боловсрол эзэмших боломжийг санал болгодог: Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан болон инженерчлэлийн сургууль, Хуулийн сургууль, болон Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль.  

2016-2024 оны стратеги төлөвлөгөөг их сургуулийн эрхэм зорилготой уялдуулан боловсруулсан бөгөөд МУИС-ийн стратеги зорилтууд нь:

  • Судалгааны хүрээ, чанарыг дэлхийн стандартад хүргэх
  • Дэлхийн түвшний суралцахуй болон суралцахуйг хөгжүүлэх
  • Мэдлэгээр нийгмийг чиглүүлж, олон нийтийн талбарт байгууллагын төгөлдөршилөөр тэргүүлэх 
  • Олон улсын менежментийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох замаар байгууллагын бие даасан байдалд хүрэх.

Стратеги зорилтуудын хүрээн дэх МУИС-ийн гол зорилтуудын нэг нь салбар дундын судалгааг хөгжүүлэх зохистой бүтцийг бий болгох явдал бөгөөд энэ зорилгоор мэргэжлийн салбар дундын болон тэнхим дундын ахисан түвшний хөтөлбөрүүдийг хөгжүүлж, сайжруулахад их анхаарал хандуулсан. 

МУИС дэлхийн стандарт болон зах зээлийн  эрэлтэд нийцүүлж сургалтын хөтөлбөрүүд болон багшлах бүрэлдэхүүний  ур чадварыг сайжруулах боломж, бололцоог эрэлхийлж байна. Сургалтын шинэлэг арга зүй болон шинэ хөтөлбөрүүдийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь тус байгууллагын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн чухал алхам болно.

Төслийн баг