Тувагийн Улсын Их Сургууль, ОХУ

Тувагийн Улсын Их Сургууль

http://tuvsu.ru/

Холбоо барих имэйл хаяг:

taryma_ak@mail.ru

 

Тувагийн Улсын Их Сургууль нь Тувагийн Бүгд Найрамдах улсад байдаг цорын ганц улсын их сургууль бөгөөд тус улсын боловсролын систем болон эдийн засгийн бусад чухал салбаруудад өндөр боловсролтой мэргэжилтнүүдийг бэлтгэн нийлүүлдэг. Тус их сургуулийн бүтэц, бүрэлдэхүүнд Кизилийн Сурган заах арга зүйн коллеж, 9 факультет, 36 тэнхим болон Цэргийн сургалтын төв багтдаг. 

Тувагийн улсын их сургууль нь өргөн хүрээний мэргэжлийн салбар, курс хичээлээр мэргэжилтэн, бакалавр, магистрыг бэлтгэх сургалт явуулдаг. Одоогоор тус их сургуульд 5000 гаруй оюутан суралцаж, 300 гаруй багш  ажиллаж байгаагаас доктор, шинжлэх ухааны докторын зэрэг горилогч олон багш нар байна.

Тус их сургууль 10 гадаад орны 52 их сургууль болон боловсрол, судалгааны төвүүдтэй хамтран ажиллаж байна (Хятад, Итали, Өмнөд Солонгос, Япон, Герман, Франц, Казахстан, Киргиз, Монгол зэрэг улс).

Тувагийн улсын их сургууль нь оюутан суралцагчдад шинэлэг, өндөр зэрэглэлийн боловсрол эзэмшүүлэхийг зорьж буй залуу бөгөөд ихийг бүтээх их сургууль юм.

Төслийн баг