Төслийн тухай

Төслийн дугаар:

618802-EPP-1-2020-1-DE-EPPKA2-CBHE-JP

Хэрэгжих хугацаа: 2020-2023

Төслийн зорилго нь ОХУ болон Монгол улсын боловсролын хүмүүнлэгийн салбарыг Европын туршлага, стандартад нийцүүлж хөдөлмөрийн зах зээл, судалгааны ажлын сүүлийн үеийн чиг хандлагатай уялдуулах явдал юм. Уг төсөл нь хүмүүнлэгийн салбарт сургалт, судалгааны дижитал арга хэрэгслийг нутагшуулахад чиглэж байна.

ARTEST төсөл нь дараах зорилтуудтай:

  1. Хүмүүнлэг болон Дижитал хүмүүнлэгийн салбарыг STEM-ийн арга технологитой хослуулсан боловсролын инновацлаг арга зүйг хөгжүүлэх,
  2. Европын тэргүүн туршлага, арга зүйг их, дээд сургуулийн багш нарт олгож, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих,
  3. Олон улсын оюутан солилцоо бүхий салбар дундын магистерийн хөтөлбөрийг хөгжүүлэх, бий болгох,
  4. Соёлын өвийг сурталчилах, хадгалж хамгаалах чиглэлээрх олон улсын жижиг төсөл хөтөлбөрүүдэд зориулсан Дижитал лаб (виртуал платформ)-ыг бий болгох,
  5. STEM-ийн арга зүй болон технологиор баяжуулсан хүмүүнлэгийн салбарын инновацийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд уялдуулах, “дижитал лаб”-ын жижиг төслүүдийг дэмжих замаар хөхүүлэн дэмжих.

Төслийн консорциум:

  • Кельн Их Сургууль, Герман- төслийн удирдагч
  • Киприйн Технологийн Их Сургууль, Кипр
  • Катаниагийн Их Сургууль, Итали
  • Пелопоннесийн Их Сургууль, Грек
  • Олон улсын Грекийн Их Сургууль, Грек
  • Пермийн Улсын Их Сургууль, ОХУ
  • Оросын Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, ОХУ
  • Иммануэль Кант Балтийн их сургууль, ОХУ
  • Тувагийн Улсын Их Сургууль, ОХУ
  • Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монгол
  • Монгол Улсын Их Сургууль, Монгол
  • Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Монгол

Хариуцлагаас татгалзах

Энэхүү материалыг хэвлэн нийтлүүлэхэд үзүүлсэн Европын холбооны дэмжлэг нь агуулгыг баталгаажуулж байгаа гэсэн утгатай бус бөгөөд зөвхөн зохиогчдын үзэл санааны тусгал бүхий энэ материалын агуулгад байгаа мэдээллийг ямар нэг байдлаар ашиглахад тус холбоо хариуцлага хүлээхгүй болно.